top of page

Мoнгoлд юу ч хийлгүй амьдaрч бoлдoг

11 сарын 25, 2022

ABOUT
Нийгмийн халамж гэж юу вэ?

    Нийгмийн халамж гэж “эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг” хэлнэ гэж МУ-ын “Нийгмийн халамжийн тухай хуульд” тусгасан байдаг.

 

  Монголын эртний улсууд байгалийн гaмшиг, дaйн дажны улмаaс үүссэн хоосрол, ядуурлыг арилгах, настан буурлууд, өнчин хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдийг асран тэтгэж байжээ.  Монгол Улсын тулгар төр /1206 он/ “Үгээгүй ядуусыг асран тэтгэх” сантай байсныг “Монголын нууц товчоо”-нд бичжээ. Тэгвэл 800 жилийн дараа Монголын төрийн халамж зөвхөн үгээгүй ядуусыг асран тэтгэхээс өргөн хүрээг хамрах болжээ.

 ЮНЕСКО-ийн Залуучууд бичиг үсэг тайлагдалт, ур чадвар хариуцсан хэлтсийн дарга Хиромичи Катаяама хэлэхдээ 'Монголын “нийгмийн халамж зорилтот бүлэгтээ чиглээгүй, өгөөмөр, үр ашиг багатай учраас төрөлжсөн эдийн засгийн суурийг тавьж чадgхгүй байна" хэмээжээ.

Өнөөдрийн байдлаар Монгол улсад :

15

төрлийн 

72

ангилалын 551 халамж, үйлчилгээгээг

800

Мянган хүнд олгож
байна.

Жишээ дурьдвал:




Хaламжид зарцуулсан мөнгө ДНБ-ий  2,1 хувьтай тэнцэж байна.

  Үүнээс хaрвал жилд 1,4 их наядыг халамжид зарцуулсан жишигтэй. Гэтэл Монгол улсын хэмжээнд  хөдөлмөрлөх хүчин 1,2 сая хүн билээ.    Халамжийн бодлогоос болж хөдөлмөр эрхлэхгүй байх сэдлүүд хүмүүст их төрж байна гэж ААН-үүд ярьдаг. Нийгмийн халамжийг улс, орон нутгийн төсвөөс бүрэн санхүүжүүлдэг.

Өдгөө дундаж орлоготой гаднын улс орнууд ДНБ-ийхээ 1.6 орчим хувийг, өндөр орлоготой улс орнууд ДНБ-ийхээ 1.9 орчим хувийг нийгмийн халамжийн арга хэмжээнд зарцуулж байна. Харин манайх шиг хөгжил буурай орон ДНБ-ийхээ бүхэл бүтэн 2,1 хувийг зарцуулж байна .Монголын “нийгмийн халамж зорилтот бүлэгтээ чиглээгүй, өгөөмөр, үр ашиг багатай учраас төрөлжсөн эдийн засгийн суурийг тавьж чадахгүй байна. Монголчууд уул уурхайгаас ихээхэн өгөөж хүртэж буй ч, зөв зүйтэй хуваарилж чадахгүй байна” гэж Дэлхийн Банкнаас 2020 онд  гаргасан ‘Уул уурхай ба оюун ухаан’ нэртэй тайланд тэмдэглэжээ.

 

 Үүнтэй холбогдуулан бид NRCC компанийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Алтанцэцэг, БЗД-ийн Хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан ажилтан ө.Отгончулуун нартай нийгмийн халамжийн талаар ярилцлаа.

Эх сурвалж

NRCC компаний гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Алтанцэцэг
Хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан ажилтан ө.Отгончулуун

01

02

PROJECTS

Халамж хавтгайрсан уу ?

   Монгол Улсын нийт хүн амын 80 хувь нь халамж хүртэж, төсвийн 30 хувийг халамжид зарцуулж байна. Үүнээс үүдэн ядуурал, ажилгүйдэл нь халамжтай нягт холбогдоод байна, эдийн засгийн тогтворгүй байдал үүсэж байгаа нь ч үүнтэй холбоотой хэмээн эдийн засагчид тоо баримттайгаар хэлж байгаа нь үнэний ортой. Дэлхийн банкны судалгаанд ч мөн энэ тухай бичсэн байдаг. Тус банкнаас нийгмийн халамжийн хөтөлбөрийг сайжруулах зорилгоор “Монгол дахь нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн дизайн, үр шим хүртэгчдийн байдалд хийсэн шинжилгээ”-г хийжээ. Судалгааны дүнд Монгол Улсын нийгмийн халамжийн зарцуулалтыг харьцангуй өгөөмөр гэж дүгнэсэн бөгөөд зорилтот бүлэгтээ зөв хүрч чаддаггүй гэх дүгнэлт гарсан байдаг.  Өөрөөр хэлбэл, өнөөдөр Монгол Улсад "Хавтгайрсан халамж"-ийн тогтолцоо нэгэнт буй болж, харин үүний үр дагавраар бэлэнчлэх сэтгэлгээтэй, ядуу иргэдийн тоо улам үржсээр байна. Монгол Улсын Засгийн газрын нийт өрийн үлдэгдэл 2017 оны жилийн эцсийн байдлаар 22.7 их наяд төгрөг болж өнөөгийн үнэ цэнээр дотоодын нийт бүтээгдэхүүний 74.4  хувьтай тэнцэж байна. Үүний 18.6 хувийг дотоод өр, 74.1 хувийг гадаад өр, 7.3 хувийг өрийн баталгаа эзэлж байгаа аж. Энэ их өрийг гурван сая хүн амдаа хуваагаад үзвэл Монгол хүн бүр 7 сая төгрөгийн өртэй болж байгаа юм.

SERVICES
THE TEAM

Нийгмийн эмзэг хэсгээ халамж­лах нь төрийн үүрэг ч халамжийг улам хавт­гайруулсаар

278608163_461721665639439_6867039471237993647_n.jpg

  Халамжийн мөн чанарыг эхлээд харах ёстой. Төрөөс халамж авах үнэхээр хэрэгцээ, шаардлагатай хүндээ хүрч байгаа бол тэр халамж мөн. Энэ тохиолдолд халамж үр дүнтэй, чанартай байх тухай яригдана. Харин төдийлөн хэрэггүй хүнд очоод байгаа бол тэр халамж биш, тогтолцооны гажуудал. Засах хэрэгтэй. Халамж хавтгайрсан гэдэг шүүмжлэл бий. Энэ бол бид тогтолцоондоо зарим өөрчлөлт хийх шаардлагатай болсныг харуулж байна. Энэ нь халамжийг бууруулах бус, халамж хүртэгсдийн хүрээг хумих тухай юм. Халамж хэрэгтэй хүндээ очих ёстой, үр дүнтэй байх ёстой гэсэн бодлогыг мөрдлөг болгоход бид анхаарах хэрэгтэй.

ХНХ-ын сайд асан А.АРИУНЗАЯА

  Эцэст нь дурдахад Монгол Улсын 2,313,210 иргэн халамжийн үйлчилгээнд хамрагдсан гэсэн 2020 оны статистик судалгаа байна. 
  Халамжийн хавтгайрлыг үгүйсгэх нь бүх халамжийг зогсоохын нэр биш юм. Мэдээж ирээдүй хойч болсон хүүхдүүд болон тэтгэврийн хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зайлшгүй халамж шаардлагатай иргэдийн халамжийг үргэлжлүүлэх хэрэгтэй. Гагцхүү халамж хүртэх ёстой иргэдээ илүү нарийн сегменттэйгээр тодорхойлж хүргэх ёстой хүнд нь зөв замаар хүргэх нь чухал. Дэлхийн ямар ч улс бэлэн  мөнгө тарааж, ядуурлыг шийдэж байгаагүй. Харин ажлын байрыг бий болгох, аж ахуй нэгжээ дэмжсэн бодлого явуулдаг. Харамсалтай нь манай халамжийн бодлого хэрээсээ хэтэрсээр байна. Зөвхөн өнөө маргаашийн сонгуулийн амжилтад зориулж халамжийг хавтгайруулах нь алсдаа улс орны эдийн засагт туйлын хортой.

Дүгнэлт
Beige Pastel Orange Pastel Blue Handdrawn Covid, vaccines Comparison infographic (1).jpg
bottom of page